Thursday, April 16, 2015

Шүлэг бүтэхүй

Мянган бээрийн цаана бясалган суугч бодол минь
Бийр, бэх, цаас нийлэх бүдэг чимээнд сэрж
Тархи руу "цахисан оч" мэт дүүлэхэд
Бадаг шүлэг бүрэлдэмүй

Wednesday, April 15, 2015

Хэрж нэхсэн аалзны тор шиг цаг хугацааны эргүүлэг дундаас
Хөл нүцгэн би бээр борооны дараахь шавар туучин гүйж
Хэн нэгэн хүнд хэл дуулгах гэж хаа нэг тийш яарч явсанаа
Хэзээ хаана санах нь энэ вэ!!!
  
Замбараагүй бас цэгцгүй ургадаг харгана шиг бачим орон зайнаас
Зам нь салаалж тэнгэр өөд аав минь гуниг дагуулан одсоныг
Хялгас томж суусан зэргэлдээ айлын эмээ ам нь салсандаа
Холын гийчинд хэнэгч үгүй ярьж суусаныг 
Одоо л би тод гэгч нь санаж байна
Оройтчихож ээ уйлах минь..............

Tuesday, April 14, 2015

шүлэг

1.
Өө үгүй ээ дахиад л цас бударч байна
Бороо хүлээсэн итгэл минь
Түрүүчийн хатаж амжаагүй газартай хамт
Цасанд нэвсийтэл дарагдлаа.
Маргааш дахиад л бүүдгэр тэнгэр дүнсийж
Гудмаар явах хүмүүс гэр, гэрлүүгээ яаран гүйлдэж
Утсаар ярин зогсох залуу бүсгүйгээ халамжилж, ороолт зүүхийг сануулж
Цахилгааны утсан дээрх хэдэн бор шувуу даарсандаа биесээ шахан бээвийж
Гуниг хөндөх саарал өдөр айлчилан хаалга тогшино гэж бодохуй
Биед жихүүдэс хургаж, сэтгэл тавгүйтнэ
2.
Хэрэв бороо орсонсон бол
Хэсэг шувууд даарахаан байчихвал
Хос залуус гадуур хөтлөлцөн алхвал
Хачин жиндүү байдал зэрэглээ адил сарнина.
Хачин жиндүү байдал зэрэглээ адил сарничихвал шувууд жиргэн дуулна
Хотын өнгийг чимэх охид сайхан зүйлс ярилцан инээлдэнэ
Тэдний царайд мишээл тодорч, цолгиун дуу нь цуурайтвал
Тэвдэн сандрахгүйгээр зүрх минь хэвийн цохилно.
3.
Тэгвээс би номоон дэлгээд
Тайван гэгч нь уншиж болно
Ийш тийш санаа зовниж өндөлзөхгүйгээр
Илүү дутуу зүйлд шаналахгүйгээр
Босон сууж хооллохгүйгээр
Бугуйн цагруугаа хяламхийж, анхаарлаа сарниулахгүйгээр
Хуудас бүрт нь уусан шингэж унших л
Хамгаас илүү амар амгаланг надад олгоно.

Амьдрал гэдэг чинь ном юм
Аяа түүнийг л уншиж амьд буйгаа мэдэр.

Monday, April 6, 2015

Эргэх дөрвөн улиралыг 19 дөхөө үдээд
Эргэж нэг харахуй
Элсний торгон ширхэгт багын мөр минь зурайна